Phillip Kotler "Marketing Insights from A to Z"
гэсэн номыг уншиж байгаад төрсөн сэтгэдлээс:
Өнөөдөр бидний амьдрал ямар нэгэн байдлаар зар сурталчилгаатай холбоотой байдаг бөгөөд зарим зар сурталчилгаанд хүмүүс дуртай байхад харин заримд нь дургүй байдаг. Миний хувьд хошин байдалтай мөн уран сэтгэмжтэй хийгдсэн зар сурталчилгаанууд их таалагддаг. Яг одоо ч гэсэн нэгэн зар сурталчилгааны ая хөгжимүүд нь толгойд жингэнээд, элэг хөшөөм үйл явдлууд нь нүдэнд харагдсаар байна. Гэхдээ хүмүүст ихэнхи зар сурталчилгаа таалагддаггүй буюу хүрч чаддаггүй л болов уу. Зарим рекламууд нь бүр дургуй хүргээд ч зогсохгүй, уурыг минь хүргэж чаддаг.Тэгвэл хэрхэн хүмүүст таалагдхаар реклам хийх вэ гэдэг нь ихээхэн том асуудал болж таарна. "Шилдэг рекламууд нь зөвхөн бүтээлч бус байдаг. Дан ганц бүтээлч байдал нь хангалттай бус. Зар сурталчилгаа нь урлаг талдаа маш ойрхон, бодитой байх ёстой" ч гэсэн байх юм. Мөн түүнчлэн Doyle, Dane & Bernbach – ийн ерөнхийлөгч William Bernbach: “Бодит байдал нь хангалттай бус байдаг . . . Shakespeare хүртэл гайхалтай жүжгийн хэсгийг улиг болтол нь бичиж байж амжилтанд гарсныг битгий мартаарай” гэжээ. Үүнийг батлах зүйл ч зөндөө байх юм.
Шилдэг рекламууд нь хэзээ ч хүний сэтгэл санаанаас гарахгүй байхын тулд улиг болтлоо цацагдаж, хүмүүс түүнээс залхахдаа заавал тэр бүтээгдэхүүнийг хэрэглэж үздэг байна. Coco – Cola компани хүртэл “The Real Thing”, “Coke It is”, “I’d Like to Teach the World to Sing” гэж үргэлж рекламдсаар л байгаад амжилтанд хүрсэн байдаг юм байна. Зар сурталчилгаагаар залхааж хэрэглэгчдийн тэсвэрийг алдагдуулах нь амжилт олох боломж өгдөг байна.Энэ бүгдээс үндэслээд энд тэндээс уншиж байхад реклам, зар сурталчилгаа өнөөдөр урлаг болтлоо хөгжсөн нь харагдаж байна. Тэгвэл энэхүү урлаг маань манай улсад хэр нэвтэрч байгаа талаар өөрийн бодож буйгаа бичээд үзээдхий.
Манай TV-гээр явж байгаа рекламуудыг харахад доорхи маягаар ангилж болох юм шиг ээ.
- Гадаадын рекламыг шууд явуулж буй
- Гадаадын рекламыг шууд хуулж буй
- Монгол маягын буюу хүүрнэсэн
- Гадаадын рекламыг шууд явуулж буй
- Гадаадын рекламыг шууд хуулж буй
- Монгол маягын буюу хүүрнэсэн
Монгол ард түмэн хэл зүйн асар баялаг өвтэй улс бөгөөд түүнээс шалтгаалсан байх. Жишээлбэл хоёр хүн хоорондоо мэндлэхдээ хэдэн янзаар мэндэлж болох байх. Улирал болгон тусдаа мэндчилгээтэй "Даага далантай, бяруу булчинтай ...", "Тарган сайхан хаваржиж байна уу", мөн эрхэлж буй ажил хөдөлмөртэй холбоотой "Аян зам өлзийтэй сайн уу", "Ургац арвин уу" гээд л ... Эсвэл хэлний энэ өв баялагаас бус Монголчуудын маань мэдээлэл олж авах чадвар сул байгаа учир заавал сайн тайлбарлаж өгч тухайн бараагаа сурталчилдаг байх. Манай нэг найз нөгөө дугуй булант цайны маркетингийн менежер хийж байхаар би ийм мангар реклам яагаад хийгээд байдаг юм гэхэд найз маань "Нөгөө хөдөөний хүмүүс маань гоё чамин гэхээсээ бүгдийг ярьж өгсөн рекламанд илүү автдаг. Тэдэнд мэдээлэл тун хомс болохлоор өөрсдийнхөө бүхий л зүйлийг ярьж өгдөг юм. Тэглээ ч энэ рекламыг явуулаад борлуулалт суга өсдөг. Харин өрсөлдөгч маань өөр нэг реклам хийхэд борлуулалт навс унадаг юм. Тиймээс дахиад л нөгөө рекламаа явуулах хэрэг гардаг" гэж билээ. Ингээд бодоход энэ Монгол маягийн хүүрнэсэн реклам нь манай нөхцөлд тохирсон ч юм шиг.За за ингээд замбраагүй бичсэн бодлоо дуугая. Үр дүнд хүрэхийг зорьсонгүй. Өөр өөр талаас нь бичих гэж оролдлоо.
2 comments:
he he. uneheer reclamnii talaar zov heljee.
aan.
Post a Comment