June 28, 2008

Гадаад худалдааны санхүүжилтын семинар

"Гадаад худалдааны санхүүжилтын семинар"-ыг Зоос банкнаас ЕСБХБ-тай хамтран 2008.07.03-ны өдөр 14:00-18:00 цагт зохион явуулах юм байна. Тус семинар нь Зоос банкны төв байрны 9 давхарт болох ба сонирхосон хүн 330583 дугаарын утсаар бүртгүүлж болох юм байна.

ЕСБХБ-ны зөвлөх Винсент О'Брайн уг семинарыг удирдан явуулах ажээ. Тэрээр ОУХ-ны баялаг туршлагатай сургагч бөгөөд ОУХ-ны танхимын банк санхүүгийн байгууллагын хорооны байнгын гишүүн, мөн банкны салбар дахь худалдааны санхүүжилтээр 20 гаруй жил ажиллаж байгаа ба ЕСБХБ-ны гишүүн орнуудад худалдааны санхүүжилтын техник туслалцааг гүйцэтгэж ирсэн туршлагатай мэргэжилтэн юм байна.

Семинарын зорилго

Тус семинарт хамрагдсанаар орчин үеийн гадаад худалдааны санхүүгийн хэрэгслүүдийн талаар ойлголт авч, гадаад худалдааны гэрээнд төлбөрийн нөхцлийг ашиглан, өөрийн хөрөнгийн урсгалыг оновчтой удирдах боломжтой болно.

Семинарын сэдвүүд

Олон улсын худалдаан дахь саад тотгор болон эрсдэл

- Гадаад худалдааны санхүүжилтад баримтын үүрэг
- Инкотермс 2000 – Олон улсын худалдааны танхим
- Төлбөрийн эрсдэл – Худалдааны эрсдэл, Банкны эрсдэл, Улс орны эрсдэл, Тээвэрлэлтийн эрсдэл

Олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд

- Урьдчилгаа төлбөр
- Нээлттэй данс
- Инкасс
- Баримтат төлбөр тооцоо - UCP 600 дүрмийн гол онцлог – Аккредитив

Бонд болон баталгаа

- Тендерийн баталгаа
- Ажил гүйцэтгэлийн баталгаа
- Урьдчилгаа төлбөрийн баталгаа
- Ачилтын өмнөх болон дараах худалдааны санхүүжилт

ЕСБХБ-ны хөтөлбөр, бүтэц

- Худалдааны санхүүжилтын хөтөлбөр
- Худалдаанд санхүүжилтыг зээл хэлбэрээр олгох болон худалдааны санхүүжилт хэлбэрээр олгох ялгаа, тэдгээрийг эрсдлийн талаас тайлбарлах нь

Худалдааны Санхүүжилтын Хөтөлбөрийн бүтэц

- Худалдааны Санхүүжилтын Хөтөлбөр
- Худалдаанд санхүүжилтыг зээл хэлбэрээр олгох болон худалдааны санхүүжилт хэлбэрээр олгох ялгаа, тэдгээрийг эрсдлийн талаас тайлбарлах нь

June 17, 2008

$20 хэр их мөнгө вэ?

Санаандгүй энэ бичлэгийг YouTube-ээс олж үзлээ. Бас л нэг бодох л асуудал ...

June 05, 2008

Кока Кола

Колаг ахуйд хэрэглэх жорнууд

  • АНУ-ын ихэнх замын цагдаа нар жижүүрийн машиндаа 2 ширхэг Колаг тогтмол авч явдаг. Учир нь осол гарсан тохиолдолд зам дээрх цусыг маш амархан арилгаж болдог гэнэ.
  • Колатай тавганд хэрчим мах хийгээрэй. Хоёр хоногийн дараа та махаа хайгаад ч олохгүй.
  • Жорлонгоо цэвэрлэхдээ лаазтай Кола асгаад нэг цаг байлгаарай. Колад агуулагдах нимбэгний хүчил шаазангийн толбыг арилгана.
  • Машины батарейн зэвийг арилгахын тулд батарей руу Колаг асгаж болно.
  • Зэвэрсэн эргийг суллахдаа Коланд норгосон даавуугаар хэдэн минут ороодог.
  • Бохирдсон хувцсыг цэвэрлэхдээ хувцсаа бөөгнүүлж тавиад нэг лааз Кола асгаад угаагч бодисоо нэмэн угаалгын машиндаа хийгээрэй. Кола толбонуудыг арилгасан байх болно.
  • Машины шилийг замын тоосноос салгахын тулд Колагаар арчаарай.
  • Колагийн идэвхитэй найрлага бол фосфорын хүчил. Түүний pH 2.8 найрлага нь 4 хоногийн дотор таны хумсыг хайлуулах шидтэй.
  • Колагийн концентратыг зөөвөрлөгч машин нь хэт идэмхий материалд зориулсан тусгай шалаар тоноглогдсон байдаг.
  • Колагийн дистрибьюторууд 20 жилийн турш өөрсдийн ачааны машины моторыг Колагаар угааж байна.

June 04, 2008

"Уух уу эс уух уу? ..."

Саяхан Новгород хотын Эрүүл мэндийн академигаас гаргасан нэг ном уншлаа. Мэдэхгүй ээ их сонин ном. Бидний мэддэг бүхий л зүйлсийг ууж болохгүй гэж бичсэн байдаг. Хэхэ. Юу уух болж байна аа тэгээд.

"Уух уу эс уух уу? ..." номны хэсгээс

Ус бол хамгийн энгийн бөгөөд сайн судлагдсан бодисуудын нэг гэж нийтээр боддог нь үнэн хэрэг дээрээ бодит байдалтай таардаггүй байна. Өнөөг хүртэл H2O нь шинжлэх ухааны агуу их нууцуудын нэг хэвээр байсаар л байна. Эрдэмтэд: ихэнх бодис хөрөхдөө нягтардаг бол харин яагаад ус тэлдэг вэ? Эсвэл ус хатуу байдалд (мөс) байхдаа шингэн үеийнхээсээ итлүү бага нягтралтай (ихэнх бодис эсэргээрээ байдаг) болдогийн учир юу вэ? Ус бараг бүгдийг уусгаж чаддаг, халахдаа төмрөөс арав дахин илүү энерги шаардаж буйг хэрхэн тайлбарлах вэ зэрэг олон нууцыг тайлахаар эрмэлзэж байна...

Хэрэв хүн цай, кофе ихээр хэрэглэдэг бол ус уух хэрэггүй гэсэн үгс хааяа сонсогддог. Гэхдээ энэ бол төөрөгдөл. Кофе, цай болон дарс усыг нөхөх бүү хэл харин ч шингэнийг алдуулдаг.

Ихэнх хүмүүс усыг буцалгахад л хангалттай гэж боддог ч тийм биш юм. Усыг буцалгаснаас хүнд метал, пестицид, гербицд, нитрат, феноле, нефийн бүтээгдэхүүн байтугай бактерийг ч устгаж чаддаггүй байна. Түүнээс гадна данхны хананд кальций, магнийн ашигтай давснууд наалддан үлддэг гэсэн байна. Ус буцалгагчид буцалгавал яах бол?

Ашиг тусаас илүү хор хүргэх шингэнүүд
  • Хийжүүлсэн ус - Нүүрсний хүчил нь бие мах бодийн шингэн орчныг ээдүүлнэ.
  • Хийжүүлсэн ундаа - Маш хүчиллэг. Ундааны найрлагад эрүүл мэндэд маш хортой нимбэгний хүчил, хиймэл амт оруулагч, амны цангаа нэмэгдүүлэгч, чихэр орлуулагч ордог.
  • Жүүс - Эрүүл мэндэд тийм ч таатай бус нимбэгний хүчлийг даршлагч болгон ашигладаг.
  • Эрдэсжүүлсэн ус - Эмчилгээний чанартай тул оношийн дагуу хэрэглэх хэрэгтэй
  • Чихэрлэг ундаа - Чихэр нь элэг, тархи зэрэг амин чухал эрхтнүүдийн эсийг усгүйжүүлдэг.
  • Амт оруулсан цай - Үнэрт охийг ашигладаг.
  • Түргэн уусгагч кофе - Олон төрлийн химийн элемент агуулдаг.
  • Крантны ус - Маш их хэмжээний хлор агуулдаг.
  • Булаг, шанд, рашаан - Агуулгад нь юу ч байж мэднэ.
  • Гол, нуурын ус - Бактер, эгэл биет, мөөгөнцөр амьдардаг шүү дээ.
  • Ус цэвэршүүлэгч - Хугацаа нь бичигдсэнээсээ өмнө дуусдаг. Хлорыг шүүж чаддаггүй.
  • Шар айраг - Элэг, бөөр, тархны нейроны ажиллагааг алдагдуулдаг. Oh No :(
  • Мөнгөжүүлсэн ус - Бактерийн эсрэг үйлчилгээтэй учир хэрэгтэйг нь ч хамаагүй устгачихна.
Эдгээр зүйлсийг ууж болохгүй гэсэн юм байна. Өөр ууж болохоор мэддэг уух зүйл байна уу?