June 28, 2008

Гадаад худалдааны санхүүжилтын семинар

"Гадаад худалдааны санхүүжилтын семинар"-ыг Зоос банкнаас ЕСБХБ-тай хамтран 2008.07.03-ны өдөр 14:00-18:00 цагт зохион явуулах юм байна. Тус семинар нь Зоос банкны төв байрны 9 давхарт болох ба сонирхосон хүн 330583 дугаарын утсаар бүртгүүлж болох юм байна.

ЕСБХБ-ны зөвлөх Винсент О'Брайн уг семинарыг удирдан явуулах ажээ. Тэрээр ОУХ-ны баялаг туршлагатай сургагч бөгөөд ОУХ-ны танхимын банк санхүүгийн байгууллагын хорооны байнгын гишүүн, мөн банкны салбар дахь худалдааны санхүүжилтээр 20 гаруй жил ажиллаж байгаа ба ЕСБХБ-ны гишүүн орнуудад худалдааны санхүүжилтын техник туслалцааг гүйцэтгэж ирсэн туршлагатай мэргэжилтэн юм байна.

Семинарын зорилго

Тус семинарт хамрагдсанаар орчин үеийн гадаад худалдааны санхүүгийн хэрэгслүүдийн талаар ойлголт авч, гадаад худалдааны гэрээнд төлбөрийн нөхцлийг ашиглан, өөрийн хөрөнгийн урсгалыг оновчтой удирдах боломжтой болно.

Семинарын сэдвүүд

Олон улсын худалдаан дахь саад тотгор болон эрсдэл

- Гадаад худалдааны санхүүжилтад баримтын үүрэг
- Инкотермс 2000 – Олон улсын худалдааны танхим
- Төлбөрийн эрсдэл – Худалдааны эрсдэл, Банкны эрсдэл, Улс орны эрсдэл, Тээвэрлэлтийн эрсдэл

Олон улсын төлбөр тооцооны хэлбэрүүд

- Урьдчилгаа төлбөр
- Нээлттэй данс
- Инкасс
- Баримтат төлбөр тооцоо - UCP 600 дүрмийн гол онцлог – Аккредитив

Бонд болон баталгаа

- Тендерийн баталгаа
- Ажил гүйцэтгэлийн баталгаа
- Урьдчилгаа төлбөрийн баталгаа
- Ачилтын өмнөх болон дараах худалдааны санхүүжилт

ЕСБХБ-ны хөтөлбөр, бүтэц

- Худалдааны санхүүжилтын хөтөлбөр
- Худалдаанд санхүүжилтыг зээл хэлбэрээр олгох болон худалдааны санхүүжилт хэлбэрээр олгох ялгаа, тэдгээрийг эрсдлийн талаас тайлбарлах нь

Худалдааны Санхүүжилтын Хөтөлбөрийн бүтэц

- Худалдааны Санхүүжилтын Хөтөлбөр
- Худалдаанд санхүүжилтыг зээл хэлбэрээр олгох болон худалдааны санхүүжилт хэлбэрээр олгох ялгаа, тэдгээрийг эрсдлийн талаас тайлбарлах нь

1 comments:

Anonymous said...

bayarlalaa! heregtei seminar baisan shuu! dahid bayarlalaa