June 04, 2008

"Уух уу эс уух уу? ..."

Саяхан Новгород хотын Эрүүл мэндийн академигаас гаргасан нэг ном уншлаа. Мэдэхгүй ээ их сонин ном. Бидний мэддэг бүхий л зүйлсийг ууж болохгүй гэж бичсэн байдаг. Хэхэ. Юу уух болж байна аа тэгээд.

"Уух уу эс уух уу? ..." номны хэсгээс

Ус бол хамгийн энгийн бөгөөд сайн судлагдсан бодисуудын нэг гэж нийтээр боддог нь үнэн хэрэг дээрээ бодит байдалтай таардаггүй байна. Өнөөг хүртэл H2O нь шинжлэх ухааны агуу их нууцуудын нэг хэвээр байсаар л байна. Эрдэмтэд: ихэнх бодис хөрөхдөө нягтардаг бол харин яагаад ус тэлдэг вэ? Эсвэл ус хатуу байдалд (мөс) байхдаа шингэн үеийнхээсээ итлүү бага нягтралтай (ихэнх бодис эсэргээрээ байдаг) болдогийн учир юу вэ? Ус бараг бүгдийг уусгаж чаддаг, халахдаа төмрөөс арав дахин илүү энерги шаардаж буйг хэрхэн тайлбарлах вэ зэрэг олон нууцыг тайлахаар эрмэлзэж байна...

Хэрэв хүн цай, кофе ихээр хэрэглэдэг бол ус уух хэрэггүй гэсэн үгс хааяа сонсогддог. Гэхдээ энэ бол төөрөгдөл. Кофе, цай болон дарс усыг нөхөх бүү хэл харин ч шингэнийг алдуулдаг.

Ихэнх хүмүүс усыг буцалгахад л хангалттай гэж боддог ч тийм биш юм. Усыг буцалгаснаас хүнд метал, пестицид, гербицд, нитрат, феноле, нефийн бүтээгдэхүүн байтугай бактерийг ч устгаж чаддаггүй байна. Түүнээс гадна данхны хананд кальций, магнийн ашигтай давснууд наалддан үлддэг гэсэн байна. Ус буцалгагчид буцалгавал яах бол?

Ашиг тусаас илүү хор хүргэх шингэнүүд
  • Хийжүүлсэн ус - Нүүрсний хүчил нь бие мах бодийн шингэн орчныг ээдүүлнэ.
  • Хийжүүлсэн ундаа - Маш хүчиллэг. Ундааны найрлагад эрүүл мэндэд маш хортой нимбэгний хүчил, хиймэл амт оруулагч, амны цангаа нэмэгдүүлэгч, чихэр орлуулагч ордог.
  • Жүүс - Эрүүл мэндэд тийм ч таатай бус нимбэгний хүчлийг даршлагч болгон ашигладаг.
  • Эрдэсжүүлсэн ус - Эмчилгээний чанартай тул оношийн дагуу хэрэглэх хэрэгтэй
  • Чихэрлэг ундаа - Чихэр нь элэг, тархи зэрэг амин чухал эрхтнүүдийн эсийг усгүйжүүлдэг.
  • Амт оруулсан цай - Үнэрт охийг ашигладаг.
  • Түргэн уусгагч кофе - Олон төрлийн химийн элемент агуулдаг.
  • Крантны ус - Маш их хэмжээний хлор агуулдаг.
  • Булаг, шанд, рашаан - Агуулгад нь юу ч байж мэднэ.
  • Гол, нуурын ус - Бактер, эгэл биет, мөөгөнцөр амьдардаг шүү дээ.
  • Ус цэвэршүүлэгч - Хугацаа нь бичигдсэнээсээ өмнө дуусдаг. Хлорыг шүүж чаддаггүй.
  • Шар айраг - Элэг, бөөр, тархны нейроны ажиллагааг алдагдуулдаг. Oh No :(
  • Мөнгөжүүлсэн ус - Бактерийн эсрэг үйлчилгээтэй учир хэрэгтэйг нь ч хамаагүй устгачихна.
Эдгээр зүйлсийг ууж болохгүй гэсэн юм байна. Өөр ууж болохоор мэддэг уух зүйл байна уу?

1 comments:

Anonymous said...

hm. yu uuj boloh yum be dee. unshsan chini aimaar sanagdchihlaa, he he