Саяхан Новгород хотын Эрүүл мэндийн академигаас гаргасан нэг ном уншлаа. Мэдэхгүй ээ их сонин ном. Бидний мэддэг бүхий л зүйлсийг ууж болохгүй гэж бичсэн байдаг. Хэхэ. Юу уух болж байна аа тэгээд.
"Уух уу эс уух уу? ..." номны хэсгээс


Хэрэв хүн цай, кофе ихээр хэрэглэдэг бол ус уух хэрэггүй гэсэн үгс хааяа сонсогддог. Гэхдээ энэ бол төөрөгдөл. Кофе, цай болон дарс усыг нөхөх бүү хэл харин ч шингэнийг алдуулдаг.
Ихэнх хүмүүс усыг буцалгахад л хангалттай гэж боддог ч тийм биш юм. Усыг буцалгаснаас хүнд метал, пестицид, гербицд, нитрат, феноле, нефийн бүтээгдэхүүн байтугай бактерийг ч устгаж чаддаггүй байна. Түүнээс гадна данхны хананд кальций, магнийн ашигтай давснууд наалддан үлддэг гэсэн байна. Ус буцалгагчид буцалгавал яах бол?
Ашиг тусаас илүү хор хүргэх шингэнүүд
- Хийжүүлсэн ус - Нүүрсний хүчил нь бие мах бодийн шингэн орчныг ээдүүлнэ.
- Хийжүүлсэн ундаа - Маш хүчиллэг. Ундааны найрлагад эрүүл мэндэд маш хортой нимбэгний хүчил, хиймэл амт оруулагч, амны цангаа нэмэгдүүлэгч, чихэр орлуулагч ордог.
- Жүүс - Эрүүл мэндэд тийм ч таатай бус нимбэгний хүчлийг даршлагч болгон ашигладаг.
- Эрдэсжүүлсэн ус - Эмчилгээний чанартай тул оношийн дагуу хэрэглэх хэрэгтэй
- Чихэрлэг ундаа - Чихэр нь элэг, тархи зэрэг амин чухал эрхтнүүдийн эсийг усгүйжүүлдэг.
- Амт оруулсан цай - Үнэрт охийг ашигладаг.
- Түргэн уусгагч кофе - Олон төрлийн химийн элемент агуулдаг.
- Крантны ус - Маш их хэмжээний хлор агуулдаг.
- Булаг, шанд, рашаан - Агуулгад нь юу ч байж мэднэ.
- Гол, нуурын ус - Бактер, эгэл биет, мөөгөнцөр амьдардаг шүү дээ.
- Ус цэвэршүүлэгч - Хугацаа нь бичигдсэнээсээ өмнө дуусдаг. Хлорыг шүүж чаддаггүй.
- Шар айраг - Элэг, бөөр, тархны нейроны ажиллагааг алдагдуулдаг. Oh No :(
- Мөнгөжүүлсэн ус - Бактерийн эсрэг үйлчилгээтэй учир хэрэгтэйг нь ч хамаагүй устгачихна.
1 comments:
hm. yu uuj boloh yum be dee. unshsan chini aimaar sanagdchihlaa, he he
Post a Comment