Showing posts with label Цонхтой цаг. Show all posts
Showing posts with label Цонхтой цаг. Show all posts

August 22, 2008

Condom a cappella

ХДХВ/ДОХ-ын тархалтыг багасгах зорилготойгоор нэгэн ringtone-г гаргажээ.

BBC RINGTONE 55sec -

Bill and Melinda Gates-н сантай хамтран BBC World Service Trust-aaс явуулж буй Энэтхэгт ХДХВ/ДОХ-ын тархалтыг багасгах компанит ажлийн нэг хэсэг нь энэхүү өвөрмөц гар утасны ая/хонх юм байна.

Энэхүү компанит ажлын хүрээнд бэлгэвчийг Энэтхэгийн нийгэмд хүлээн зөвшөөрүүлж, дэлгэрүүлэхийн тулд бэлгэвчийг хэрэглэдэг хүн бол хариуцлагатай, ухаалаг хүн юм гэсэн имиджийг бүрдүүлэх юм байна.

Дашрамд дурьдахад Энэтхэгт 140 сая гаруй хүн гар утас хэрэглэдэг юм байна.

July 05, 2008

Амьдралын НУУЦ ...

Дөнгөж саяа YouTube-s нэг баримтат кино олж үзлээ. Үнэхээр сонин санагдлаа. Энэ магадгүй урьд нь монголын аль нэг телевизээр гарч байсан бололтой, учир нь монгол хэл дээр орчуулгатай юм байна.
Энэ киног үзсэн чинь бүр бага байхад нэг сайн найз маань хэлж байсан үг санаанд орчихлоо. "Эмээ маань хэлэхдээ хүн толинд өөрийгөө харахдаа би хөөрхөн, миний нүд /өөр юу ч байсан болно/ үнэхээр хөөрхөн шүү гэж бодож байх хэрэгтэй гэж надад хэлсийн. Толинд харахдаа муухай бодол бодох хэрэггүй, гутарсан байхдаа, уйлж байхдаа, шаналж байхдаа толинд хараад хэрэггүй гэж хэлсэн" хэмээн найз маань надад ярьж байсан. Тэрхэн үедээ л аан гээд өнгөрч байснаас тэр тухай нээх бодолгүй өдийг хүрсэн байна. Харин энэ баримтат киног үзсэн чинь дээр үед сонсож байсан тэр зүйлтэй маань яг давхцах шиг. Мөн шири-шири /ингэж бичдэг билүү/-ийн Саран... хэн билээ тэрний "ээжүүд хүүхдүүдээ дандаа муу зүйлд, эсвэл азгүйтэлтэй учирахад нь нөлөөлж байдаг. Хүү минь унчих вий, тэр маань яаж байгаа бол, зүгээр л байгаа даа гэж үргэлж сэтгэл түгшиж байдаг нь яг тэр зүйл нь биелэхэд нөлөөлдөг" хэмээн ярьж байхыг зурагтаар сонсож байсан юм байна. Энэ бүхэн эцэстээ нэг л зүйл дээр давхцаад байх шиг...

Миний тайлбараас илүү киног нь үзвэл илүү сайн ойлгох байх гэж бодож байна.


Найруулагч: Drew Heriot
Продюссер: Rhonda Byrne, Paul Harrington
Продакшин: Prime Time Productions
Нээлт: 03/26/2006


Дэлгэрэнгүй мэдээллийг:
http://en.wikipedia.org/wiki/The_Secret_(2006_film)
http://www.thesecret.tv/




Юу ч гэсэн туршаад үз. Алдах юм байхгүй шүү дээ.

April 14, 2008

Ken Leee tulibu dibu douchoo ...

....."Болгарын шүтээн" нэвтрүүлгийн нэгэн оролцогч өөрийн өвөрмөц хэлээр (уул нь Англи хэл) дуулсан дуугаараа их нэрд гарчээ. Энийг үзээд савж унтлаа инээлээ. Хамгийн сүүлд нь шүүгчийн асуусан асуултанд торох ч үгүй АНГЛИ гэж хариулж байгаа нь үнэхээр марзан юм.
.....Багадаа BSB-ийн дуунуудыг сонсголоороо дагаад дуулахдаа ингэж л дуулдаг байсан байхдаа, хэ хэ хэ. Тэр үед ойр хавьд маань англи хэл мэддэг хүн байгаагүй нь аз юм даа :D


April 07, 2008

Цонхтой цаг ...

.....Оюутан байхад цонхтой цаг нэг бодлын их сайхан байж дээ. Заримдаа ч бүүр хийх юм олдохгүй үед тэрэн шиг хэрэггүй юм байхгүй мэт, хийх юмаа олж ядан өдөржин л бяцхан кафед сууж өнгрүүлдэгсэн, хэ хэ. Заримдаа хичээлээ хийгээгүй үед бөөн аз болдог байж билээ. Манай сургуулийн нэгэн профессорын хэлсэнээр "оюутнуудад дахиад ганцхан л маргааш хэрэгтэй" гэдэг үнэхээр үнэн үг шүү. Шалгалт шүүлэг, бие даалт, даалгавар хураалгах болохоор л дахиад ганцхан өдөр байсан бол, эсвэл багш маргааш болгоод хойшлуулчихаасаа гэсэн бяцхан горьдлого тээсээр сургуульдаа очдогсон. Уул нь дандаа бизнес эдийн засгийн талын бичлэгүүд бичсэн байсан болохоор нэг ч гэсэн чөлөөт бичлэг оруулъя гэж бодоод цонхтой цаг гэж нэрлэсэн юм. Гэтэл гол сэдвээсээ хадуурчихсан явж байна.
.....Өчигдөр Youtube-ээс дуучдын хоолойны хамгийн дээд өнгийг харуулсан бичлэгүүдийг үзэж байтал нэг ийм хөөрхөн бичлэг олдлоо. Baby Beatles буюу 3-хан настай жоохон Солонгос хүү үнэхээр сүрхий дуулж байна шүү. Хамгийн гол нь их эгдүүтэй санагдлаа.



Энэ хүүгийн тухай өөр зөндөө бичлэг байналээ. Та нар сонирховол цааш нь ухаад үзээрэй. Ямартай ч таалагдана гэж найдаж байна. :P
.......