....."Bleeding Love" дууг залуу дуучин Jesse McCartney, One Republic хамтлагийн дуучин Ryan Tedder нар зохиосон юм байна.
April 30, 2008
Bleeding Love
....."Bleeding Love" дууг залуу дуучин Jesse McCartney, One Republic хамтлагийн дуучин Ryan Tedder нар зохиосон юм байна.
Labels: Дуу хуур
Posted by Na... at 2:38 PM 0 comments
April 23, 2008
Naruto ...
Төрөл: Тулаант, Адал явдал, Фантази
Comic ном
Зохиолч: Masashi Kishimoto
Хэвлэгдсэн орон: Япон, Америка, Канад, Герман, Норвеги, Швед, Недерланд, Малайз
Боть: 41 боть, 397 хэсэгтэй
Худалдаанд гарсан он: 1999
Анимешин кино
Найруулагч: Hayato Date
Студи: Studio Pierrot
Анги: 220
.....Энэ чинь их нэрд гарсан хүүхэлдэйн кино юм байна. International cartoon гэдгийг нь сая л мэдлээ. Миний санахад манайд TV5-аар гараад байдаг байсан байхаа. Ямар ч байсан хайсан 2 дуугаа олсон. Үнэхээр дажгүй дуунууд байна. Та нар ч бас сонсоод үзээрэй.
Эхний дуу нь: Hearts Grow - Yura Yura
Хоёр дахь нь: Ikimono Gakari - Blue bird
Хэрвээ таалагдаад, татаж авахыг хүсвэл доорхи линкээр татаад аваарай.
Эхнийхийг нь татах
Хоёрдахийг нь татах
Дууных нь үгийг comment-оор орууллаа.
Posted by Na... at 6:48 PM 2 comments
The Lion King
Найруулагч: Roger Aller Rob Mincoff
Хүүхэд насандаа үзсэн хамгийн гоё хүүхэлдэйн киноны нэг маань яах аргагүй "Араатны хаан Арслан" байсан. Симба, Пумба, Тимон гээд л ... хүүхэд бүрийн сэтгэлд хүрч чадсан баатрууд. Тэднийг зүүдэлж, яриж, дуйраагаад л ... Лав манай 10 жилийн ангид Пумба гэдэг хочтой нэг охин, Тимон гэдэг хочтой нэг банди байсан юм. Манай ангийн хүүхдүүд шиг иймэрхүү хочтой хүмүүс нилээн байсан байх аа. Хэхэ. Энэ киног хүн болгон үзсэн юм чинь нээх их яриад хэрэггүй байх. Та бүхний хүүхэд насны сайхан дурсамжийг жаахан ч гэсэн сэргээх болов уу гэж дууг нь орууллаа.
Posted by B.Erdene at 1:30 PM 0 comments
April 22, 2008
Just so you know ...
Энэ дууны дахилтыг францаар дуулсан нь илүү гое болсон юм шиг санагдсан.
Хэрвээ энэ дуу танд таалагдаад татаж авахыг хүсэж байгаа бол татах линкийг нь comment-д оруулсан байгаа.
Labels: Дуу хуур
Posted by Na... at 2:21 AM 3 comments
"Ногоон олимпын тоглолт" буюу "Green games"



.....Яг үүнтэй адил асуудал манай урд хөршийн толгойны өвчин болж эхэлжээ. Хятад улс "Зуны олимп"-ын наадмыг зохион байгуулахад атлеткийн тамирчдын зүгээс бяцхан хүндрэлтэй тулгараад байгаа юм. Энэ тухай энд гарсан мэдээлэлд дурьдсан байна. Тодруулбал:
.....Хятад улс Бээжингийн Олимпыг "Green" үйл ажиллагаа болгоно хэмээн амласандаа хүрэхийн тулд хэд хэдэн зорилтуудыг тавиад байгаа гэдгээ 2008/4/14-ны өдөр мэдэгджээ. Тэдгээр зорилтуудад нь барилга угсралтын ажлуудыг зогсоох, 3.3 сая авто машины хэрэглээг хориглох, үр ашиггүй нүүрсний зуухуудыг зогсоох, агаар болон хүрээлэн буй орчныг хамгийн ихээр бохирдуулагч аж үйлдвэрүүдийг зогсоох гэх мэт үйл ажиллагааг авч хэргэжүүлэхээр болсон байна. Хэдийгээр энэ нь үнэхээр сайн оролдлого хэдий ч Олимпын тоглолт болох хүртлэх 4 сарын хугацаанд төдийлөн өөрчлөлт үзүүлж чадахгүй болов уу хэмээн ихэнх хүмүүс үзэж байна. Хятадын озоны давхарга болон агаар мандал дахь элементийн хэмжээ ДЭМБ-аас хүлээн зөвшөөрөгдсөн стандартаас даруй 5 дахин их байгаа нь Олимпийн тэмцээнд оролцох атлеткийн тамирчдын (амьсгалын замын эрхтэн системийг гэмтээнэ гэж) санааг зовоож байгаа юм. Марафон гүйлтийн дэлхийн рекордын эзэн Haile Gebrselassie өөрийн эрүүл мэндийхээ төлөө энэ жил тэмцээнд оролцохгүй гэдгээ нэгэнт мэдэгдээд байгаа. Нэгдүгээр сараас гуравдугаар сар хүртэл бээжинд ердөө 67 өдөр тэнгэр цэлмэг байсан байна. Гэхдээ сүүлийн 10 хоногт л өмнөх өдрүүдийг бодвол илүү олон цэлмэг өдөртэй байжээ.

Labels: Бидний бодол, Мэдээлэл
Posted by Na... at 1:08 AM 0 comments
April 21, 2008
Кино Клуб


Baraka
Найруулагч: Ron Fricke
Зохиогчид: Constantine Nicholas (treatment)
Төрөл: Баримтат
Хугацаа: 96 мин
Энэхүү кино нь миний үзсэн хамгийн сайн баримтат кино байх (яг баримтат кино мөн эсэхийг сайн мэдэхгүй байна). Ямар ч үг, тайлбаргүй дэлхийн өнцөг булан бүрт болж байгаа бидний огт мэддэггүй сонин зүйлүүдийг маш сайнаар гаргасан кино. Дээр нь дууг нь чангалаад хөгжим дотор нь ороод үзвэл ч ... бас л өөр мэдрэмж төрнө дөө. За за олон бичээд хэрэггүй байх аа. Үзээгүй хүн байвал олж заавал үзээрэй. Энэ удаа трайлер-ийг нь тавьлаа.
Labels: Кино клуб
Posted by B.Erdene at 2:43 PM 0 comments
April 18, 2008
Социализм -> Ардчилал = Зарим доголдол

Ардчилсан нийгэмд шилжсэнээр манай улс нэг алхам ургашилсан нь яах аргагүй үнэн. Гэхдээ зарим зүйл дээр бол нилээд хэдэн алхам ухарсан юм шиг санагддаг юм. Ялангуяа хүмүүсийн маань нийгэмээ гэсэн сэтгэхүй ... Манай улс Социалист нийгэмд "Бүгдээрээ, Хамтдаа" гэсэн уриатай нилээн олон жил явж байсанаа Ардчилал гарч ирэнгүйт "Амь амиа бодоорой", "Хүн бүр хоорондоо өрсөлдөгч" гээд л бүх өөрчлөгдөн шинэ болгоноо магтан хуучнаа газарт ортол нь муулаад л

Зах зээлд шилжингүүт эдгээр зүйлс маань бүгд алга болчихсон. Хаачсан юм мэдэхгүй ээ.

Энэ бүхэн Ардчилалын буруу юу? гэвэл мэдээж үгүй. Миний бодлоор хэт туйлширсан явдлаас үүдэлтэй эмчилгээ авах боломжтой нэгэн төрлийн өвчин л гэмээр байна. Гагцхүү хэрхэн яаж эдгэрэх вэ гэдгээ эмчийн гарт бүрэн даатгах бус хувь хувьдаа хичээн өөрөө өөрсдийгөө, өнөөгийн ниймэгээ л эмчилцгээе л гэмээр байна.
Би МАХН-ын гишүүн биш шүү. Бас аль нэгэн намын дэмжигч биш. Зүгээр л бодсоноо бичсэн нэгэн.
Labels: Бидний бодол
Posted by B.Erdene at 1:53 PM 1 comments
April 17, 2008
ДАЯРШЛЫН НӨЛӨӨ: 21-Р ЗУУНЫ ЯЛАГЧ БА ЯЛАГДАГЧ (Төгсгөлийн хэсэг)
.....Өнөөдөр өнөөх урт удаан жилийн настай өгүүллэгийнхээ сүүлчийн хэсгийг нь бөөнд нь тавихаар шийдлээ. Эргээд уншаад үзсэн чинь найруулгын хувьд жоохон тиймэрхүү хэсгүүд нэлээдгүй ажиллагдлаа. Та бүхэн аргыг нь олоод уншина гэдэгт найдаж байна. Цаашид иймэрхүү алдаа гаргахгүйг хичээх болно.
...Хэдийгээр хуучин компани лидер болох боломжтой ч, энэ нь төдийлөн тохиолдоод байдаггүй.
Бүтээлч байдал нь амжилтын түлхүүр
15 жилийн өмнө би Аргентинд ирээд ингэж хэлсэн гэж бодъё: 2000 онд үүрэн телефоны хамгийн чухал үйлдвэрлэгч нь Финландаас гаралтай гэвэл та лав инээх байсан биз ээ. Та “Хойд туйлын иргэд үү?” ийм юм байж болохгүй. Гэсэн ч Nokia зах зээлд ихэнх хувийг эзэлж байна.
Хамгийн гол шаардлагуудын нэг нь бүтээлч байдал юм. Зарим инженерүүд уулзалдаад ийм дүгнэлтэнд хүрсэн байх: “Финланд бол мод тарихад тийм тааламжтай газар биш, бид хамгийн хойд хэсэгт байна. Бид модоо тайраад цаас хийдэг ч хамгийн сайн нь байж чадаагүй. Магадгүй бид харилцаа холбоонд сайн байж магадгүй”. Тэгээд тэд бизнес болгон хэрэгжүүлсэн байх. Хэрвээ Финланд хийж чадаж байвал хэн чадахгүй гэж? Энэ нь хэцүү ч тийм ч боломжгүй зүйл биш юм.
Даяарчлал, сайн уу муу юу?
1990-ээд онд гуравдагч орны сайн муугийн үе юу болсон бэ? Та тэр үед Хятадад амьдарч байсан бол (гуравдагч орны нийт хүн амын тал хувь) 90-д оны үе нь хамгийн тохиромжтой үе байх байв. Учир нь Хятадын жилийн өсөлт 8-10% өсөлттэй байсан. Хэдий тийм боловч энэ үе нь Африкийн Сахарын орнуудын хувьд сүйрлийн он жилүүд байв. Тэдгээр орнуудад нэг хүнд ноогдох орлого буурсан бөгөөд маш олон хүн ДОХ-оор нас барж байсан.
Даяарчлал нь таны хаана байгаагаас болон хаашаа харж байгаагаас шалтгаалан сөрөг болон эерэг талуудтай. Хятад нь давуу талыг олж харсан. Яагаад гэвэл тэд хаа нэг газар очиж угсрагдан бий болдог зүйлийн бүрдэл хэсгүүдийг бүтээхийг сурсан.
АНУ болон Канад хоёрын баян хоосны ялгаа улам бүр ихэссээр байна. Баян улс байхаас гадна Канад нь бид яагаад баян байж чадахгүй байна вэ гэж бодох болно.
Францад даяарчлал эсэргүүцэлтэй тулгарсан. McDonalds өөрийн салбараа Францад байгуулахад хэн ч хамбургер иднэ гэж бодоогүй байх. Бүх лицензүүд нь нэг хүний гарт байв. Харин Францчууд McDonalds-д дуртай байсан ба асуудлын гол нь тэр лицензийг эзэмшигчдийнх нь гараас яаж авах вэ гэдэг асуудал байлаа.
McDonalds дэлхий дээрх хамгийн сайн хамбургер хийдэг гэж хэдэн хүн боддог вэ? (хэн ч биш) Энэ нь хамбургерийн хүчтэйд биш зөвхөн түргэн хоолны хүчтэйд байгаа юм. Францчууд түргэн өдрийн хоолыг хүссэн бөгөөд өдрийн цайны цагийг ашиглаж чадсан. Даяарчлалын энэ билэг тэмдгийг Францчууд худалдан авах дуртай байна.
Өөр нэгэн жишээ: Өнгөрсөн жилийн хамгийн амжилттай 10 киноны 9 нь Америкийн кино харин нэг нь Италийн кино байлаа. Миний мэдэхээр Франц иргэд Франц кино үзэхийг хориглосон зүйл байхгүй. Америкууд Француудын дуртай стилээр кино хийхдээ Француудаас илүү авъяаслаг. Энэ нь Францчуудын хэлснээр “Америкийн соёлын аюултай дайралт” ба асуудлын гол нь тэд үүнийг зогсоож чадахгүйд байна. Энэ нь Америкийн соёлын дайралт биш бөгөөд харин хэсэг Францчууд McDonalds-н соёл болон киноны соёлд оролцохыг хүссэн явдал юм.
Амжилт бол бурханаас шалтгаалахгүй
Хэдэн жилийн өмнө үржил шимтэй газар бол чухал байлаа. Харин бид бүх зүйл хүний оролцооноос шалтгаалах эрин үед амьдарч байна. Nokia нь хойд зүгийн хүйтэн жижиг улс болох Финляандаас үүдэлтэй болно гэж хэнч урьдчилж хэлж чадаагүй. Ямарч телефон утас зарах давуу тал байгаагүй, харин бүлэг хүмүүс санаагаа нэгтгээд “телефон зарах өрсөлдөөнт давуу талыг бий болгоё” гэж ярилцсан. Үүнтэй адил зүйл Силликон хөндийд бий болсон. Асуудлуудын нэг нь юуг хийж болох, юуг болохгүйг хэлэх нь тийм ч амар биш. Питсбург яагаад төмөр үйлдвэрлэх болсныг мэдэхэд амархан, мөрөн ба түүхий эдийг харах боломжтой. Харин Силликон хөндийд ямар ч тайлбар байхгүй, бурханы бүтээсэн биш хүний бүтээсэн зүйл.
Эцэст нь биотехнологи нь энэ үеийн хувьсгал юм. Маш өндөр IQ-тэй хүнийг бүтээх нь удахгүй бөгөөд тэдгээр нь загвар өмсөгчийн биетэй, эцэг эхийн чанартай, сагсан бөмбөгчний өндөртэй байх болно.
Өөр нэгэн жишээ: Жүүдүүд гахайг заваан амьтан гэж үздэг учраас гахайн мах иддэггүй. Арван хоёр сарын дотор, гахайн зүрхийг хүнд шилжүүлэн суулгана. Өнгөрсөн жилд гэхэд л 1000 гаруй зүрхээ хүлээж буй өвчтөнд ердөө 12 зүрх л байсан. Зарим хүмүүс гахай бол заваан амьтан, бид гахайг иддэггүй гэж боддог. Гэвч тэдний амьдралыг аварч байхад тэд юу гэж үгүйсгэх бол? Энэ бол хувьсал, шашинд гарч буй өөрчлөлт юм.
Labels: Глобалчилал
Posted by Na... at 2:10 AM 0 comments
April 16, 2008
Монгол маягийн реклам

Тэгвэл хэрхэн хүмүүст таалагдхаар реклам хийх вэ гэдэг нь ихээхэн том асуудал болж таарна. "Шилдэг рекламууд нь зөвхөн бүтээлч бус байдаг. Дан ганц бүтээлч байдал нь хангалттай бус. Зар сурталчилгаа нь урлаг талдаа маш ойрхон, бодитой байх ёстой" ч гэсэн байх юм. Мөн түүнчлэн Doyle, Dane & Bernbach – ийн ерөнхийлөгч William Bernbach: “Бодит байдал нь хангалттай бус байдаг . . . Shakespeare хүртэл гайхалтай жүжгийн хэсгийг улиг болтол нь бичиж байж амжилтанд гарсныг битгий мартаарай” гэжээ. Үүнийг батлах зүйл ч зөндөө байх юм.

Энэ бүгдээс үндэслээд энд тэндээс уншиж байхад реклам, зар сурталчилгаа өнөөдөр урлаг болтлоо хөгжсөн нь харагдаж байна. Тэгвэл энэхүү урлаг маань манай улсад хэр нэвтэрч байгаа талаар өөрийн бодож буйгаа бичээд үзээдхий.
Манай TV-гээр явж байгаа рекламуудыг харахад доорхи маягаар ангилж болох юм шиг ээ.
- Гадаадын рекламыг шууд явуулж буй
- Гадаадын рекламыг шууд хуулж буй
- Монгол маягын буюу хүүрнэсэн
- Гадаадын рекламыг шууд явуулж буй
- Гадаадын рекламыг шууд хуулж буй
- Монгол маягын буюу хүүрнэсэн

За за ингээд замбраагүй бичсэн бодлоо дуугая. Үр дүнд хүрэхийг зорьсонгүй. Өөр өөр талаас нь бичих гэж оролдлоо.
Labels: Бидний бодол, Маркетинг
Posted by B.Erdene at 7:54 PM 2 comments
April 14, 2008
Ken Leee tulibu dibu douchoo ...
.....Багадаа BSB-ийн дуунуудыг сонсголоороо дагаад дуулахдаа ингэж л дуулдаг байсан байхдаа, хэ хэ хэ. Тэр үед ойр хавьд маань англи хэл мэддэг хүн байгаагүй нь аз юм даа :D
Labels: Цонхтой цаг
Posted by Na... at 5:11 AM 0 comments
ДАЯРШЛЫН НӨЛӨӨ: 21-Р ЗУУНЫ ЯЛАГЧ БА ЯЛАГДАГЧ (2-р хэсэг)
... Санхүүгийн гарц шинэ эдийн засагт маш чухал. Хэрвээ би засгийн газртаа төлбөр төлөхийг хүсэхгүй бол би үүнээс гарах арга замыг хайх хэрэгтэй.
Бүтээхийн тулд устгадаг
Бид Америкт 1920 онд байна гэж төсөөлье. 100 гаруй автомашин үйлдвэрлэгч компани байна гэж үзье. 1950 он гэхэд Форд, Женерал Моторс, Крайслар гэсэн гурван компани байна. Хэрвээ та эдгээр гурван пүүсийг 1920 онд худалдан авсан бол маш ашигтай наймаа байх байлаа. Хэрвээ бусдыг нь худалдан авсан бол та мөнгөө алдах байлаа. Ямар ч үйлдэрлэлд 100 үйлдвэрлэгчийн 97 нь мөнгөө алддаг. Тиймээс та гурван томыг нь сонгож чадвал маш баян болж чадах магадлалтай юм.
Би өөрийгөө Мосес гэж бодоод компютерын эрин үе 1981 онд бурхантай ярьж байна гэж бодъё. Тэгээд бурхан: “Lesther, 1999 онд 140 сая компьютер дэлхий даяар зарагдана (яг төдий хэмжээний компьютер зарагдсан)” гэж хэлсэн байг. Тэгвэл би юу хийх байсан бэ? Тухайн үеийн лидер байсан Комодорелуу очин түүнийг худалдан авах байсан уу? Гэвч 13 жилийн дараа уг компани зах зээлээс гарсан байна. Ялагч нь Microsoft байсан ба 1981 он гэхэд энэ компани байгаагүй байна.
Эхэндээ хэн нь ялагч вэ гэдгийг тодорхойлоход хэцүү байдаг. Мэдээжээр нэг нь байж л таарна. Энэ хувьсалын нэг онцлог нь энэ бүхэн бараг бүх компанид тохиолддог. Аливаа компани нь 2 сонголттой байдаг: компани нэгдэж глобал тоглогч болдог, эсвэл тохирсон тоглогч нар ямарч жижиг зүйлийг хийхэд хамгийн сайн нь байдаг. Харин дунд хэмжээний үйлдвэрлэгчид энэ зай олдоггүй, эдгээр нь зах зээлээс гардаг байна. Жишээ нь: авто машины үйлдвэрлэлд хүн бүхэн 15 жилийн дотор 6-8 компани дэлхий дээр байна гэж үздэг. Бид эдгээрийн дөрвийг хэдий нь мэдэж байна: Форд, Женерал моторс, Волксваген, Тоёото. Бусад нь аль компани вэ? Хэн хараахан мэдэж амжаагүй байна. Яагаад гэвэл Renault Nissan-г худалдан авах, эсвэл Fiat-г Женерал моторс худалдан авч болно. Fiat 2 сая орчим машин үйлдвэрлэдэг ба энэ тоо нь тухайн зах зээлд өрсөлдөхүйц хэмжээний биш байна.
Дундаж хэмжээний банк хаалгаа барих хэрэгтэй болох нь. 50, 60, 70-иад онуудад нэг тийш чиглэлтэй байв. Ядуу улсууд баян улсыг барааддаг. 90-д онуудад энэ чиг нь хазайж эхэлсэн. Баян орнууд болон ядуу орнуудын ялгаа 2000 гэхэд 1990 оноос их болсон. Жишээ нь: Америкчууд үргэлж Канадуудаас баян байсан. Харин энэ зөрүү 10 жилийн өмнөхөөс бүр илүү болсон байна.
Хэрвээ улс орон сайн сайхан амжилттай явахыг хүсвэл томоохон компанитай байхыг зорих ба тэгш бус цалингийн системийг хүсэхгүй нь мэдээж учраас эдгээр улсууд нь хамгийн түрүүнд боловсрол дээр анхаарах хэрэгтэй болдог. Тиймээс боловсролд мөнгө зарах хэрэгтэй. Хөгжингүй улсуудын хувьд Хятад гэдэг нэгэн асуудал байдаг. Учир нь тэнд 1.3 тэр бум өндөр боловсролтой хүмүүс бий. Латин Америкт хамгийн сайн боловсролтой нь Кастрогийн Куба улс юм. Эх газрын Хятад боловсролын стратегитэй ба энэ нь өндөр боловсролын түвшин ба хамгийн бага хөлстэй том өрсөлдөгч юм. Арван жилийн боловролтой хүн сарын 28 долларын хөлстэйгээр сарын 30 хоног, өдрийн 12 цагаар ажиллаж байна. Энэ бол өрсөлдөөн. Мэдээжээр хэн ч энэ тоглоомоор тоглохыг хүсэхгүй ба цорын ганц арга нь сайн боловсрол эзэмших юм.
Нөгөө талаар Бразилд гэхэд 16-18 насны хүмүүс сургуульд явдаггүй. Дэлхий дээрхи олон хүмүүс глобал эдийн засагт хамааралтай байж чаддаггүй. Хэрвээ тэд боловсролгүй ба дэд бүтэцгүй газар амьдарвал тэдгээр хүмүүс гадна үлдэх болно. АФрикийн Сахарын хавийн улсууд энэ замаар явж байна. Тэд захад үлдэх биш бүр хаяагдана гэсэн үг.
Боловсролын дараа дэд бүтэц ирдэг. Энэ үндэстэнд холбоо харилцааны систем, тээвэр, цахилгаан эрчим хүч зэрэг компаниуд хэрэгтэй анхан шатны дэд бүтцээр хангаж чадах уу? Тэдэнд явах өөр газар байгаа. АНУ хэрэгтэй компани дэлхий дээр байхгүй, Аргентин хэрэгтэй нэг ч хүн байхгүй.
Судалгаа шинжилгээнд хөрөнгө оруулалт хийгдэж байна уу? Үйлдвэрлэлийн хувьсгалд хэд хэдэн чухал онцлог болох нийгмийн асуудлууд байдаг. Хамгийн эхнийх нь хуучин пүүсийг татан буулгах энэ нь бүх улсын хувьд хэцүү байдаг. Энэ нь “устган бүтээгч” үйл явц бөгөөд ерөнхийдөө аливаа бүтээн байгуулалтын өмнө устгал явагддаг. Жишээ нь: AT&T компани 1988 онд шүүхээр орох үедээ 1 сая ажилтантай байв. Гурван жилийн дараа үйл ажиллагаа нь амжиллтай явц байгаа энэ компани хагас сая ажилтантай байлаа. 500.000 хүн ажилгүй болжээ. Харин энэ нь шинээр байгуулагдсан компанид хагас сая хүнээс илүү ажилтан авах шаардлага гарч байдаг. Эргээд нийт ажил олголт саяаас илүү болж байна. Энэ үйл явц нь Германд тохирохгүй. Deutche Telefone компаи нь хувьчлагдаж бас төрийн зохицуулалт хийж болохгүй, яагаад гэвэл ажилчидын хагасыг нь халах хэрэгтэй болох бөгөөд шинээр холбооны компани байгуулагдахгүй. 90-д оны үеэр орлого олж буй Америкийн компаниуд жил тутам 600000-800000 хүнийг ажлаас халдаг байв. Шинээр байгуулагдсан 10 компани тутмын 9 нь таван жилийн дотор дампуурдаг байна. Хаагдсан 9 компанид ажиллаж байсан хүмүүс яадаг вэ? Америкт хүн бүр “Тэр бол санаачлагатай, ажилсаг хүн. Тэр бас туршлагатай. Түүнийг ажилд авъя” хэмээн хэлдэг. Харин Францад энэ байдал тэс өөр. Хэрвээ би бизнес эхлээд бүтэлгүйтээд дампуурсан бол миний духан дээр “Азгүйтэл” гэсэн бичгийг наадаг ба дахин ажил хийхэд тун хэцүү болдог. Францад бизнес эхлэх нь АНУ-д бизнес эхлэхээс хамаагүй эрсдэлтэй. АНУ-д нэгэн хэлц үг байдаг: “уналт бол урагшлалт”. Би 10 компаний хаагдсан 9-т ажилласан ба харин би их туршлага хуримтлуулсан. Энэ нь арай дээгүүр ажилд орох боломжтой гэсэн үг. Гэхдээ л сэтгэлзүйн уналт бол хэцүү.
Хэдийгээр хуучин компани лидер болох боломжтой ч, энэ нь төдийлөн тохиолдоод байдаггүй.
Labels: Глобалчилал
Posted by Na... at 4:54 AM 1 comments
April 08, 2008
Why Men Don't Listen & Woman Can't Read Maps

... "Эмэгтэйчүүд эрчүүдийн талаар" хүн сонсдоггүй, мэдрэмжгүй, хүнтэй дулаан харьцаж чаддаггүй, энэрэнгүй байж чаддаггүй, яриа муутай, хайр халамж муу, хүн гүэзгий харилцаа тогтоодоггүй, хайр сэтгэлээсээ сексийн илүүд үздэг ...

... "Эрэгтэйчүүд эмэгтэйчүүдийн талаар" машин барихдаа муу, гудамжны хаяг хардаггүй, газрын зураг уншаад толгой нь эргэдэг, гол юмаа ярихгүй хэтэрхий их зүйл ярьдаг, секс хийе гэж хэзээ ч санаачилдаггүй ...
Мөн түүнчлэн: Эрчүүд эмэгтэй хүнийг яаж юм сайн олдог талаар, мөн 50 метрийн цаана хэвтэж буй оймсны толбыг хэрхэн олж хардагыг гайхдаг. Харин эмэгтэйчүүд эрчүүд машинаа ухрааж байрлуулахдаа маш жижигхэн толинд харж байгаад яг зэргэлдээ машинтай праллель зогсоож чаддаг мөртлөө G-spot яагаад хэзээ ч олж чаддаггүйг гайхдаг байна.




Labels: Уншсан ном
Posted by B.Erdene at 4:25 PM 1 comments
Аз жаргалын арван нууц

Эх ном: Adam J.Jackson - "The Ten Secrets of Abundant Happiness", 1996, Harper Torch
Монгол орчуулга: Адам Жексон - "Аз жаргалын арван нууц", 2003, Урлах эрдэм хэвлэлийн газар
1 дэх нууц - Хандлагын хүч
- Аз жаргал нь амьдралд хандах хандлага дээр тогтоно.
- Сайн зүйл хүлээвэл голдуу түүнийгээ амсах болно.
- Зөв талаас нь харж чадвал зовлон бэрхшээл бүрээс эерэг сайн тал олдоно.
- Ямар ч хүнд бэрх, хямралтай үе тохиолдсон дараах гурван асуултыг өөрөөсөө асуу.
- Энэ нөхцөл байдалд гайхамшигтай зүйл юу байна вэ, юу байж болох вэ?
- Юу нь төгс биш байна вэ?
- Энэ нөхцөл байдлаас таашаал авахаар нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд би юу хийж чадах вэ?
- Гадаад нөхцөл байдал биш, миний бодол санаа л намайг зовоож, эсвэл аз жаргалтай болгож байдаг. Бодол санаагаа удирдсанаар би аз жаргалаа удирдана.
- Биеийн тамирын дасгалууд нь сэтгэлийн хямралыг багасгаж, бидний биеийг таатай сайхан болгох химийн урвалуудыг идэвхижүүлнэ. Боломжтой өдөр бүр хамгийн багадаа 30 минут биеийн тамираар тогтмол хичээллэх хэрэгтэй.
- Хооллолт бидний сэтгэл санаанд нөлөөлдөг. Кофе, цай, согтууруулах ундаа, чихэрлэг хүнсний зүйлс, хиймэл амтлагч зэргээс аль болох зайлсхийж жимс ногоо, үр тариа, шошийг ахиухан хэрэглэхийг хичээх хэрэгтэй.
- Байгалийн гэрэл хангалтгүй байх нь сэтгэлийн хямрал, дарамттай байдалд хүргэнэ. Өдөрт нэг цагаас багагүй хугацааг гадаа агаарт өнгөрөөх хэрэгтэй.
- Аз жаргал нь жил, сар, долоо хоногт, тэр байтугай өдөрт ч байдаггүй, харин хором бүрээс олж болно. Бид хором бүрээс сайн сайхныг олж чадсан тохиолдолд л амьдралаас сайн сайхныг олж чадна.
- Хүн өөрийгөө хэн гэж бодно тийм л хүн байна.
- Би өөртөө сэтгэл хангалуун биш байвал бүх амьдралдаа сэтгэл хангалуун биш байна гэсэн үг.
- Хүн бүр өвөрмөц давтагдашгүй.
- Бусад хүмүүс бидний толь, гэхдээ нөлөөтэй толинууд.
- Зорилго нь бидний амьдралд утга учир, агуулгыг бий болгодог.
- Хэрэвээ бид зорилготой бол тэр нь зовлонгоос ангижрахад төдий бус, жаргал цэнгэлд хүрэх арга замд оюун санаагаа төвлөрүүлэхэд тусалж чадна.
- Зорилго нь хүнд хэцүү үеийг туулахад амар болгож жаргалтай сайн цагийг улам таатай болгоно.
- Хошигнол нь сэтгэлийн дарамтыг багасгаж аз жаргалын мэдрэмжийг би болгоно.
- Инээд нь анхаарал төвлөрөлтийг сайжруулдаг.
- Хямралыг давах хоёр алхамын томъёо.
- Аар саар зүйл бүү санаа зов.
- Амьдралын ихэнх хэсэг нь аар саар зүйлсээс бүрддэгийг сана.
- Таньд үзэн ядалт, хорсол гомдол үлдсэн бол аз жаргалтай байх боломжгүй. Гомдол тээснээс болж танаас өөр хэн ч шаналахгүйг сана.
- Алдаа эндэгдэл бүтэлгүй явдалууд нь амьдралын сургамж болно. Бусдыг уучил. Өөрийгөө уучил.
- Эд юмсыг олж авсанаар, эзэмшсэнээр аз жаргалыг олохгүй. Аз жаргалын нууц нь бусадад өгөх, туслах чадварт оршино.
- Бид бусадад хэдий их баяр баясгалан, аз жаргал өгнө өөрсдөө төдий хэмжээгээр олж авна гэсэн үг.
- Амьдралын чанар нь хүмүүстэй харьцах харьцааны чанараар тодорхойлогдоно.
- Хүн бүрт бусад хүмүүс хэрэгтэй байдаг.
- Дотно харьцаа нь сайн цагийг улам тааламжтай, хүнд бэрх цагийг арай хөнгөн болгодог.
- Хэн нэгэнтэй харьцахдаа түүнтэй ахин хэзээ ч уулзахгүй мэт ханд.
- Итгэл нь хүмүүст итгэх итгэлийг бий болгож, оюун ухааныг тайвшруулан, сэтгэлийн эргэлзээ, түгшүүр, уймрал, сандралаас чөлөөлнө.
Labels: Уншсан ном
Posted by B.Erdene at 11:28 AM 2 comments
April 07, 2008
Цонхтой цаг ...
.....Өчигдөр Youtube-ээс дуучдын хоолойны хамгийн дээд өнгийг харуулсан бичлэгүүдийг үзэж байтал нэг ийм хөөрхөн бичлэг олдлоо. Baby Beatles буюу 3-хан настай жоохон Солонгос хүү үнэхээр сүрхий дуулж байна шүү. Хамгийн гол нь их эгдүүтэй санагдлаа.
Энэ хүүгийн тухай өөр зөндөө бичлэг байналээ. Та нар сонирховол цааш нь ухаад үзээрэй. Ямартай ч таалагдана гэж найдаж байна. :P
.......
Labels: Цонхтой цаг
Posted by Na... at 10:10 PM 0 comments
April 06, 2008
ДАЯРШЛЫН НӨЛӨӨ: 21-Р ЗУУНЫ ЯЛАГЧ БА ЯЛАГДАГЧ (1-р хэсэг)
Энэхүү өгүүллэг нь Аргентины спани, англи хэл дээр хэвлэгддэг “Худалдааны мэдээ” хэвлэлд нийтлэгдсэн байна. Энэхүү хэвлэл нь олон улсын худалдаа, логистик, тээвэрлэлтийн ирээдүйн чиг хандлага болон өнөөгийн бодит байдалд дүн шинжилгээ хийхэд зориулагдсан хэвлэл юм.
“Улс орнууд энэ зуун бол хувьсал өөрчлөлтийн зуун юм гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй”
Массачусетсийн Технологийн Дээд Сургуулийн
эдийн засаг, менежментийн багш Lesther Thurow
Баялаг нэг л хүчин зүйл дээр оршин тогтнодог: тэр нь бол мэдлэг, чадвартай хүн юм. Надад боловсролтой нэг улсыг заагаад өг, би тэндээс XXI зуунд амжилт олохуйц чадвартай хүмүүсийг заагаад (олоод) өгье. Эсэргээр нь боловсролгүй орныг заагад өг, би унах нь тодорхой гэдгийг баталъя. Бид хувьсал өөрчлөлтийн цаг үед амьдарч байна. ХХ зуунд бид өмнө нь байгаагүй дотоод шаталтын хөдөлгүүрийг нээж олсоноор аж үйлдвэрт шаталтат хөдөлгүүрийг ашигласан. Хариулт нь “энэ тийм ч хэцүү байгаагүй”. Бид бүгдээрээ л удаан машинтай байсан, уурын машинтай байсан, цахилгаан машинтай байсан. Мөн галт тэргээр байнга л зорчдог байсан. Гэвч бидний орчин үеийн амьдрал бидний үндсэн амьдралтай ижилхэн л байх болно. Өөрөөр хэлбэл бидний орчин үеийн амьдралыг цахилгаан эрчим хүчгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Бид амьдралаа ямар байхыг тааж мэдэх боломжгүй. Тийм ч учраас түүхчид цахилгаанжуулалт нь хувьсал байсан, мөн шаталтат хөдөлгүүр нь маш чухал нээлт байсан гэж үздэг.
Энэ бүхнээр би таныг “бид хувьсал өөрчлөлтийн цаг үед амьдарч байна, юм бүхэн өөрчлөгдөх болно” гэдэгт итгүүлэхийг хичээж байна.
Бизнес: Электрон худалдаа
Сүүлийн 50 жилд аж үйлдвэрийн гуравдагч хувьслаар 5000 жилийн түүхтэй жижиглэн худалдааны төгсгөл ирж байна гэж түүхчид үздэг. Эртний Египтийн хүмүүс дэлгүүр явж өөрсдийн өдөр тутмын шаардлагатай бараа бүтээгдэхүүнээ худалдан авдаг байсан. Тэр үеийн дэлгүүрүүд нь орчин үеийн дэлгүүрүүдтэй адилхан бараагаар дүүрэн лангуутай, мөн тэнд ажилдаг ажиллагсадтай байсан. Хүмүүс авахыг хүссэн барааныхаа үнийг худалдагчид төлөөд бараагаа авдаг байсан. Энэ нь өнөөг хүртэл 5000 жилийн турш өөрчлөгдөлгүй энэ хэвээрээ л хөгжсөөр иржээ.
Би үлдсэн амьдралаа шаардлагатай зүйлсээ авах гэж дэлгүүр хэсэлгүйгээр Buenos Aires-т амьдарч болно.
Би интернэтээр машин, байшин гээд шаардлагатай бүх л зүйлсээ авч чадах учир дэлгүүр хэсэх шаардлага байхгүй. Эндээс урган гарч буй нэг асуулт бол: “Электрон худалдаа нь 10%-н хувьсал уу, эсвэл 90%-нх уу?” Энэ нь 30 жилийн дараа бид хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийхээ 10%-ийг электрон худалдаагаар худалдаж авах уу, эсвэл 90%-ийг нь уу? 90% гээд бодоод үзье, тэгвэл ганц ч дэлгүүргүй хот ямар байх вэ? Бид аль чиглэлээр нь явбал дээр вэ? Эсвэл бид 10%-ийг нь электрон худалдаагаар худалдаж авна гэвэл энэ нь хэдийгээр чухал боловч бид өмнөх байдлаасаа нээх их өөрчлөгдөж чадахгүй. Гол асуудал нь бид үүний хариултыг 20 жилийн дараа л мэднэ. Бид энэ нь 10%-ийнх уу, 90%-ийнх уу гэдгийг мэдэхгүй. Нийгэм нь технологийг байнга байлдан дагуулж байдаг, тиймээс ч нийгэм нь байнга өөрчлөгдөж байдаг.
Хэдэн сарын өмнө би машинаа хулгайд алдсан юм. Тиймээс би шинэ машин авахаар хайж эхэлсэн. Би ихэнх Америкчуудын л адил интернэтэд орж ямар машин авахаа шийдсэн. Тэгээд би нэг дэлгүүрт очлоо. Гэнэт “Би яагаад энд хүрээд ирвээ? Яагаад би энийг электроноор худалдаж авсангүй вэ?” гэсэн бодол төрлөө. Үүний шалтгаан нь би 7 настай байхдаа автайгаа хамт анх удаа машин авахаар дэлгүүрт очсон юм. Тэр надад “Lesther, чи машин худалдаж авахдаа хаалгыг нь чанга хааж, дугуйг нь өшиглөж, өөрөө жолоодож үзэлгүйгээр авч болохгүй” гэж хэлсэн юм. Үнэндээ бол би энэнээс өөр юм сураагүй байлаа. Тэгээд би машинийг шалгаж өөрөө барьж үзсэн боловч тэр машин надад таалагдаагүй. Харин манай хүүхдүүд интернэтээс машинаар уралддаг тоглоом татаж аваад түүгээрээ Jaguar-ийг электрон хэлбэрээр унаж, мөргөлдүүлж, уг машины талаар миний дэлгүүрт мэдэж авсанаас илүү ихийг мэдэж авч байсан. Тэгэхээр тэд электрон худалдаагаар машин худалдан авахдаа тухайн машиныг маш сайн мэдэрдэг гэдэгт би итгэлтэй байна.
Мэдээж автомашины компаниуд юу болохыг хүлээгээд зүгээр суугаад байж чадахгүй. Машин хямд үнэтэй байснаар компаний үр ашгийг нэмэгдүүлэх бараг боломжгүй юм. Глобал нийлүүлэлтийн сүлжээгээр бүтээгдэхүүний хэсэг болгон хамгийн бага зардлаар үйлдвэрлэгддэг улсад хийгдэж байна. Магадгүй энэ нь бага хэмжээгээр өсч болох ч тийм ихээр биш. Хэрвээ бүхэлдээ электрон хэлбэрээ нийлүүлэх юм бол машины үнэ 1000 орчим доллараар буурч болох юм. Зуучлагчгүйгээр шууд электрон худалдаагаар худалдвал машины үнэ 1000 доллараас илүү ч буурч болно. Хэрвээ бэлэн бүтээгдэхүүнээс зайлс хийж, электрон хэлбэрээр захиалга аваад эхлэвэл эцсийн үнэ нь 1500 доллараас илүүгээр ч буурах болно. Тиймээс машины үнэ 3500 орчим доллараар буурч болох юм.
Засгийн газрууд
Энэхүү хувьсал өөрчлөлтийн үр дүнд компани болон засгийн газар хоорондын харилцаа ч мөн адил өөрчлөгдөх болно. Бид одоо засгийн газрууд нь компаниудад мөнгө төлдөг нийгэмд амьдарч байна. Жишээлбэл: Израйл 600 сая доллар Intel-д төлж өөрийн орондоо зарим нэг үйлдвэрүүдийг бариулсан. Харин Бразил Ford-д мөнгө төлж үйлдвэр бариулсан.
Засгийн газрууд иймэрхүү арга хандлагаа өөрчлөх хэрэгтэй. Тэд өөрсдийгөө агаарын замыг хянагчид хэмээн үздэг ба эдийн засгийн урсгалаа удирдаж байна хэмээн үздэг. Тэд үүнийгээ глобал эдийн засагтай өнөө үед энэ хэвээр нь хадгалаад явж чадахгүй.
30 жилийн өмнө засгийн газрууд энэ асуудалтай тулгардаггүй байсан бөгөөд энэ талаар тооцоолоогүй байв. Яагаад гэвэл санхүүгийн эх үүсвэрийг (баянбүрд) хэрэглэхийн тулд амьдарч байна. Харин одоо бүх зүйл өөрчлөгдсөн. Өнөө үед татварын эх үүсвэрийг (баянбүрд) электрон хэлбэрээр хэрэглэж болохоор байна. Үүнийг Дэлхийн санхүүгийн төвүүдийн зэрэглэлийн жишээн дээр харж болно.
Жишээ нь: дэлхийд санхүүгийн зэрэглэлээр 1-д New York, 2-т Tokyo, 3-д London, 4-т France, 5-д Latin America дахь Caiman Islands (санхүүгийн баянбүрд).
Санхүүгийн гарц шинэ эдийн засагт маш чухал. Хэрвээ би засгийн газртаа төлбөр төлөхийг хүсэхгүй бол би үүнээс гарах арга замыг хайх хэрэгтэй.
(Үргэлжлэл бий ...)
Labels: Глобалчилал
Posted by Na... at 8:37 PM 0 comments
Монгол Улсын эдийн засгийн 2007 оны байдал
1. Эдийн засгийн өсөлт, ДНБ-ний хэмжээ


2. Улсын нэгдсэн төсөв
Улсын нэгдсэн төсвийн орлого, тусламжийн дүн 2007 оны эцэст 1851.2 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 40.6 хувьтай тэнцэх хэмжээнд хүрлээ. 2007 оны эхнээс хэрэгжүүлж эхэлсэн татварын шинэчлэлийн нөлөөгөөр хувь хүний болон аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татваруудын ДНБ-д харьцуулсан хувь буурсан байна.

Labels: Мэдээлэл
Posted by B.Erdene at 5:59 PM 0 comments
Six Sigma ...


- Define буюу асуудлыг тодорхойлох
- Measure буюу асуудалтай холбоотой өгөгдлүүдийг цуглуулах, процессийг хэмжих
- Analyze буюу гол хувьсагчдын хоорондын нөлөөллийг тодорхойлох өгөгдлийг шинжлэх
- Improve буюу үйлчлүүлэгчийн шаардлагад нийцсэн үр дүнг бий болгох асуудлыг шийдвэрлэсний үндсэн дээр процессийг сайжруулах
- Control буюу дахин тухайн асуудал бий болох эсэхийг хянах. Хэрвээ тийм асуудал гарлаа гэхэд үүнийг шийдвэрлэж чадах маш сайн боловсруулсан хяналтын төлөвлөгөөтэй байх ёстой.
.....6 сигма хэмээх уг арга нь саяханы шинэ арга биш юм байна. Бидний сайн мэдэх Америкийн "Motorola" корпорацийн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Bill Smith гэгч эр аль 1986 онд уг аргыг боловсруулсан байна. Motorola корпораци 6 сигмаг хэргэжүүлсэнээрээ зардлаа 13 тэр бум доллараар хэмнэж ажиллах хүчний бүтээмжээ 204%-иар өсгөж чадсан байна. Уг аргыг ганц Motorola хэргэжүүлээд зогссонгүй бусад томоохон компаниуд, тухайлбал IBM, DEC, Texas Instruments, GE, Allied Signal, Sumsung, LG Groups, Bank of America зэрэг байгууллагууд өөрсдийн үйл ажиллагаанд хэргэжүүлж гайхалтай үр дүнд хүрсэн байна.
Тэгэхээр Монголын компаниуд уг загварыг ашиглан үйл ажиллагаагаа сайжруулж хэрэглэгчдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгон ашгаа нэмэгдүүлэх бүрэн боломжтой юм.
..........
Labels: Маркетинг
Posted by Na... at 2:41 AM 0 comments
April 05, 2008
Зүүн Азийн эдийн засгийн байдал

Миний хувьд анхны том хэмжээний уулзалтанд очиж үзэж байгаа маань тэр байсан тул эхлээд нэлээд томоотой гэгч нь сууж ноён Викрамын илтгэлийг сонслоо. Олон улсын үйл ажиллагаа гэсэндээ ч тэр үү хурал эхлэх цаг, дуусах цаг, асуулт хариултын цаг гээд бүх юм нарийн төлөвлөсөн хуваарийн дагуу цагтаа явагдаж байлаа. Харин зарим Монголчууд маань сурсан зангаараа товлосон цагаасаа нэлээд хэдэн минут өнгөрч байхад уван цуван орж ирсээр тэрхүү бяцхан заалыг дүүргээд амжсан. Ноён Викрамын илтгэл синхронный орчуулагатай явагдаж байсан тул хэл мэдэхгүй хүн тэнд ойлгохгүйн зовлон үгүй юм билээ. Илтгэл дууссаны дараа хуралд оролцогч улс орны эдийн засагчид өөрийн орны эдийн засагт үүсээд байгаа нөхцөл байдал, тэр дундаа үнийн өсөлт болон инфляцын эсрэг ямар бодлого баримтлавал дээр гэж үзэж байгаа талаар нь ноён Викрамаас сонирхон асууж байлаа.
.....Уг хурлаар Дэлхийн банкнаас 6 сар тутамд гаргадаг "Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тойм"-ыг танилцуулсан ба уг илтгэлийн гол цөм нь АНУ-ын эдийн засгийн бууралт нь тус бүс нутгийн эдийн засагт хэрхэн нөлөөлж байна вэ, цаашид ямар арга хэмжээ авах шаардлагатай талаар дурьдаж байсан. Илтгэлийн талаар илүү дэлгэрэнгүйг эндээс та уншиж болох тул би нуршихаас зайлсхийя.
...
Labels: Мэдээлэл
Posted by Na... at 12:19 AM 0 comments
April 04, 2008
Малчдын баяр, бидний баяр ...
Posted by B.Erdene at 1:50 PM 0 comments
April 03, 2008
Getting start ...

Posted by Na... at 11:48 PM 1 comments